ТҮЦ машины лавлагаа нь бүрэн нотлох баримт юм

Иргэд 2014 оны зургадугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ТҮЦ машинаар дамжуулан иргэний улсын бүртгэлийн чиглэлээр 631121, эд хөрөнгийн улсын бүртгэлийн чиглэлээр 42128, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр 2200, нийт 665449 лавлагааг авчээ. ТҮЦ машинаас авч байгаа лавлагааны талаар иргэдээс санал гомдол багагүй ирдэг. Үүний дийлэнхи нь "Банк, санхүүгийн байгууллага лавлагаагаар үйлчлэхгүй байна” гэсэн гомдол байдаг аж. 
Энэхүү гомдлын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас банкны байгууллагуудтай уулзалт зохион байгуулжээ. Иргэний үнэмлэхийн лавлагаа авахын тулд иргэд ТҮЦ машинд  өөрийн биеэр ирж, хурууны хээгээ уншуулдаг бөгөөд мэдээллийн санд тухайн иргэний хурууны хээ тохирсон нөхцөлд уг лавлагаа олгодог журамтай тул уг лавлагаа нь тухайн иргэнийг мөн гэдгийг бүрэн нотлох баримт бичиг гэж ойлгож болно гэдгийг албаны хүн мэдэгдсэн байна

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.