Төв банк өнгөрсөн онд 13 тонн алт худалдан авчээ. Энэ нь 2013 оноос хоёр дахин их үзүүлэлтаж. Өнгөрсөн онуудад иргэд, аж ахуйн нэгжүүдийн Монголбанкинд тушаасан алтны хэмжээг үзвэл 2005 онд 25 тонн алт, 2006 онд 6 тонныг тушааж байжээ.
2006 оноос хойш тогтмол буурч байсан алт тушаалт өнгөрсөн онд УИХ-аас Монголбанкинд тушаасан алтанд ногдуулах роялти татвар 10 хувь байсныг 2.5 хувь болгон бууруулсантай холбоотой хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж буй юм. Эл шийдвэр гарснаас хойш нэг сарын хугацаанд Төвбанкинд тушаах алтны хэмжээ тогтмол өсчээ.
Өнгөрсөн онд Монголбанкинд 11 гаруй тонн алт экспортолж валютын нөөцийг нэмэгдүүлсэн байна. Алтанд ногдуулах татварыг бууруулснаар улсын төсөвт төвлөрөх орлого бүрдэлт ийнхүү сайжирчээ.
Энэ оны Монгол Улсын нэгдсэн төсвийг боловсруулахдаа 31.3 тонн алт экспортолно гэж тооцоолсон ч төсвийн тодотголоор 29.5 тонн болж буурах төлөвтэй байгаа аж.