Монголбанк нэг долоо хоногтой 165 тэрбум төгрөгийн төв банкны үнэт цаасыг 12.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалсан гэдгээ мэдээлсэн байна. Ингэснээр энэ сарын 05-ны өдрийн байдлаар нэг долоо хоногтой төв банкны үнэт цаасны үлдэгдэл 361.5 тэрбум төгрөг болж байгаа юм.
Дашрамд дурдахад, нэг долоо хоногийн хугацаатай төв банкны үнэт цаас нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм.