МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Ц.Оюундарийг томилох шийдвэр гаргажээ. Тус хуралдаанд нийт 12 гишүүн оролцож, санал хураахад нэг хүчингүй санал гарсан байна. Үлдсэн 11 гишүүн буюу 91 хувь нь Ц.Оюундарийг Ерөнхий захирлаар томилохыг дэмжжээ. МҮОНРТ-ийн ерөнхий захирлын албан тушаалд Моннис группийн дэд захирал Д.Сайнбаяр өрсөлдөж, нэрээ татсан талаар эх сурвалж мэдээлэв. Ц.Оюундарь нь МҮОНРТ-ийн ерөнхий захирал нь улс төрийн ямарваа нэгэн албан тушаал хашихгүй байх заалтын дагуу АН-ын генсекийн ажлаасаа татгалзсан юм.
Ц.Оюундарь дөнгөж сая Үндэсний зөвлөлийн дарга Л.Пүрэвдоржоос тамгаа гардаж авлаа. Тэрбээр ажлаа авсан даруйдаа энэ сарын 2-ны өдрийн хуралдаанаар Үндэсний зөвлөлөөс гаргасан орон тооны цомхотголын ажлыг эхлүүлнэ гэдгээ мэдэгдэв.
Ц.Оюундарь 1993 онд Төр Нийгэм Судлалын Академийг Улс Төр Судлаач-Эдийн Засагч мэргэжлээр төгссөн бөгөөд тухайн үед МҮОНТ-д сурвалжлагчаар ажиллаж байсан. Мөн 1999-2001 онд Ийгл телевизийн дэд захирлаар ажилласан. 2006-2008 онд АНУ-ын Берклей хот дaхь Калифорнийн Их Сургуулийн Сэтгүүл Зүйн Дээд сургуулийг дүүргэж, "Сэтгүүл Зүйн Мастер"-ийн зэргийг хамгаалсан бөгөөд өнөөг хүртэл АН-ын генсекээр ажиллаж байсан билээ. Тэрээр энэ албанд нэр дэвшихийн тулд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаа өгсөн юм. Харин түүний оронд АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар А.Гансүх очих сураг аль хэдүйнээ таржээ. А.Гансүх нь Зам тээврийн сайд асан, УИХ-ын даргын зөвлөх хийж байгаа А.Гансүхийн нэр яригдаж байна. Түүний хувьд МоАХ фракцийнх. А.Гансүх Зам тээврийн сайдын албаас чөлөөлөгдсний дараагаар УИХ-ын дарга З.Энхболд өөрийн зөвлөх болгосон юм.
Сэтгэгдэл (3)