Баярын өдрүүдэд397 хүүхэд мэндэлжээ

Шинэ жилийн баярын амралтын өдрүүдэд буюу 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний оройн 17.00 цагаас 2015 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн 09.00 цаг хүртэл НЭМГ болон харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хариуцлагатай жижүүр гарган бэлэн байдалд хуваарийн дагуу ажиллажээ.

Шүд, эрүү нүүрний төв, дүүргүүдийн  Эрүүл мэндийн төвийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн  кабинетууд, Өрхийн Эрүүл мэндийн төвүүд 10-17 цагийн хооронд ажиллаж иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлжээ. Тус өдрүүдэд ажилласан хариуцлагатай жижүүрийн мэдээгээр,

-    Нийт шинээр төрсөн нярай 397
-    Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн хүний тоо 6218
-    Өрхийн эрүүл мэндийн төв болон эрүүл мэндийн төвүүдэд ирж үйлчлүүлсэн иргэдийн тоо 8835
-    Түргэн тусламжийн дуудлага 7801 байлаа.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний ноцтой алдаа, доголдол, архины болон хоолны хурц хордлого гараагүй харьцангуй тайван  байлаа гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлсэн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.