Залуу яруу найрагч Б.Оршихуйн “Чимээгүй нислэг” яруу найргийн түүвэр өнгөрсөн оны сүүлчээр мэндэлжээ. Тэрбээр БНСУ-д ажиллан амьдарч байгаа бөгөөд 2013 онд яруу найргийн “Зүрхний шувууд”, үргэлжилсэн үгийн “Харанхуйд” зэрэг номоо хэвлүүлэн уншигчдын хүртээл болгоод байсан билээ. Б.Оршихуй 2008 онд Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсаны үүсгэн байгуулсан Монголын нууц товчоо утга зохиолын дээд сургуулийг дүүргэжээ. Сургуулиа төгсөөд Солнгос улсад ажиллах хугацаандаа шүлэг зохиолоо бичиж, мөн өөрийн олон дуугаа сонсогчдод хүргэсэн байна. Түүний фэйсбүүкийн Оршихуй Оогий гэсэн хаягаар зочлон уран бүтээлтэй нь танилцаж болох аж. Харин “Чимээгүй нислэг” шүлгийн түүврийг нь “Интерном” болон “Мир” номын дэлгүүрт худалдаалж байгаа юм байна.
Сэтгэгдэл (4)