"Single Ladies" киногоороо өнгөрсөн жил үзэгчдийг байлдан дагуулсан жүжигчин Г.Ундармаа хоёр дахь дэлгэцийн бүтээл "Тютю" киногоо нэгдүгээр сарын 9-ны өдөр нээлтээ хийхээр товоо зарлаад байгаа.
Тэрээр тус киноны ерөнхий найруулагчаар ажилласан бөгөөд өөрөө ямар нэгэн дүрд тоглоогүй байна. Киноны гол дүрд топ модель Д.Ариунцэцэг, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин О.Гэрэлсүх, балетчин жүжигчин М.Цэрэндолгор зэрэг уран бүтээлчид тогложээ.
"Тютю" гэдэг нь балетийн бүжгийн үеэр өмсдөг дэрвэгэр хормой юм. Хормой нь унжсан дан давхаргатай эсвэл дэрвийсэн олон давхаргатай байдаг байна. Тун удахгүй дэлгэцнээ гарах тус киноны трэйлер гарчээ.