Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг Дунд Хавтгайн энгэр гэдэг газар малчин С-ийн нохой 3 хүн рүү дайрч гэмтэл учруулжээ. Нохойд хазуулсан гурван иргэн Төв аймгийн эмнэлэгт боолт хийлгэн вакцин тариулсан аж. Энэ хэрэг 1 сарын 3 ны өдөр гарсан бөгөөд иргэн И 36 настай эрэгтэй, А 20 настай эмэгтэй, С 35 настай эмэгтэй нарын бие одоогоор гайгүй байна. Хүн лүү дайрсан нохойг устгаж, шинжилгээнд дээж авсан, хариу гараагүй байгаа аж.