Хандгайтад хүний амь эрсэджээ

-Хандгайтад жил бүр хүний амь үрэгдэж, өвөл бүр хэдэн арван хүн гэмтэж бэртдэг үү?-

Манай улсад цана чаргаар гулгадаг газар цөөхөн. Тоотой хэдхэн газрыг иргэд маань зорьж, өөрсдийгөө болоод хүүхэд, хөгшдөө баярлуулж агаар салхинд гарч стрессээ тайлдаг.

Мэдээж өвлийн улирлын бас нэгэн “өнгө” нь цас, цана, чарга. Тиймээс ч жилийн дөрвөн улирлын нэгдээ хүмүүс ганц өдөр ч болов агаарт гарч цана, чаргаар гулгах сонирхолтой байдаг. Гэтэл найдвартай, үйл ажиллагаа нь сайн, иргэдийг хохироочхооргүй цанын бааз бараг байхгүй. 

“Скай ресорт”, “Хандгайт” гэсэн хоёр газарлуу л зүглэх хүмүүс олон. Харамсалтай нь энэ хоёр газар тэс өөр үйлчилгээтэй бөгөөд үнийн хувьд харьцангуй өөр. Тодруулбал, “Скай ресорт”-ын үнэ өртөг хэтэрхий өндөр, үйлчилгээтэй сайтай байхад “Хандгайт”-д чарганы гэх хэдэн төгрөгийг тушаадгаараа ялгаатай.

Тиймээс ч өндөр өртөгтэй цанын баазыг сонгож чадахгүй иргэд олон байдгийг нуух юун. Гэр бүлийнхэнтэйгээ, найз нөхөдтэйгээ, анги хамт олноороо цана чаргаар гулгаж өдрийг сайхан өнгөрөөх зорилготой хүмүүс л эдгээр газрыг зорьж байгаа. Харамсалтай нь тэд нулимастай буцах тохиолдол буурахгүй байгааг энд тодотгохоор шийдлээ.

Бидний хэсэг нөхөд жил бүр Хандгайтыг зорьж, цана чаргаар гулгадаг болоод удаж байна. Гэвч жилдээ ганц очих тэр өдөр тухайн газар заавал нэг эмгэнэл, заавал нэг бэрхшээл гарч ирдэгийг энд онцлох нь зүйтэй биз ээ. Магадгүй биднийг очих бүрт болдог бэртэл гэмтэл, хүний амь үрэгдэх явдал олон нийтийн бодож байгаагаас ч их гарч байгааг үгүйсгэхгүй юм. 
Өнгөрсөн жил л гэхэд 20 гарч яваа залуу, бяцхан хүүхдийн хамт хүнд гэмтэн хүмүүсээр өргүүлэн эмнэлгийн бараа харж байсныг тод санаж байна. Гэвч энэ жил бэртэл гэмтэл нь хүний амиар солигдож байгаа нь хамарсалтай.

Золгүй явдлаар амиа алдаж байгаа хөөрхийлөлтэй охин, тэднийг гэр бүлийг хараад олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс тэнд болсон явдлыг дор сийрүүлье.

-Талийгаач эцэг дээрээ бүх хувцсаа тайлж нөмөрсөн нь сэтгэл эмтэлмээр дүр зураг байв-

Тэнд хүн үхчихлээ, энд хүн нас барчихаж гэсэн яриа жиг жуг хийсээр байв. Амнаас нь, хамарнаас нь цус гараад нас барчихлаа гээд л үнэхээр айдастай зүйл сонсогдож эхлэв. Энэ өдөр Нэгдүгээр сарын 2-н байв.  Бидний нөхөд энэхүү харамсалтай мэдээллийн мөрөөр хэргийн газар очиход 60 орчим насны эрэгтэй амиа алдсан, эргэн тойронд нь эргүүлийн цагдаа нар, мөн гашуудсан ар гэрийнхний дүр зураг харагдав. Үнэхээр сэтгэл эмтлэм энэ байдал харахаас нүд халтирам байсан нь лавтай. Хамгийн гол нь эцгийгээ агаарт авч гарч, ганц өдөр ч болов хөгжилдөхөөр шийдсэн охидын амьдрал тэр цаг мөчид харанхуй, аймшигтай, итгэмээргүй байсан гэхээр үнэхээр сэтгэл эмтэрмээр байлаа.Ингээд юу болсныг асуувал дээрээс гулгаж байсан 14,15 орчим насны хоёр хүү замд нь  зогсож байсан нэгэн настай хүнийг дайран унагааснаас тэр хүний хамар, ам, чихнээс нь зэрэг, зэрэг цус гарч эхэлсэн байна. Тэр даруйд түргэн тусламж дуудсан ч замын урт, Хандгайтын орчим дахь замын түгжрэлээс болж тухайн  хүний амийг аварч чадаагүй аж. 103-ын эмч нар ирэхэд аль хэдийн оройтсон байсан бөгөөд эмч нар шүүх эмнэлгийнхэнийг иртэл хөдөлгөж болохгүй гэдгийг сануулаад буцаад явсан. Ингээд үнээс хойш цаг гаруйн дараа Шүүх эмнэлгийнхэн ирж талийгаачийн цогцосыг авч явсан юм.
Түргэн тусламж, шүүх эмнэлгийнхэн ирээд талийгаачийн цогцосыг аваад явах хүртэл түүний хүүхдүүд нь бололтой 4-5 хүн хажуунаас нь ахлам ч холдохгүй өөрсдийн өмсөж явсан гадуур хувцасаа тайлан хучиж, талийгаач эцгийгээ тэврэн уйлж суусан юм. 

-Бид хүний аминд хүрсэн шүү дээ гэх арилашгүй хар толботой хүүхдүүд-

Харин талийгаачийг үхэлд хүргэсэн гэх насанд хүрээгүй хоёр хүүхдийг цагдаа нар гавлан авч явсан юм. Гэвч тэднийг буруутгах нь зөв ч юм уу?. Тэд бас л тоглож наадах гэж, амрах гэж ирсэн шүү дээ гэж бодогдох сэтгэл өөрийн эрхгүй төрж байв. Нөгөөтэйгүүр энэ хүүхдүүдийн амьдралд тоглож наадаж яваад хүний аминд хүрсэн гэх арилашгүй толбо үлдэж байгаа нь харамсалтай. Ийн аль, аль талдаа харамсмаар уг үйл явдал Хандгайтад ирэх он жилүүдэд ч дахин бүү давтагдаасай даа.

-Хандгайтад хяналт тавьж, хариуцлага тооцох газар алга уу?-

Ийм аюултай, хүний амь нас эрсдэх өндөр магадлалтай газар чарга зарж мөнгө олохыг л урьтал болгосноос биш хэн нэгэн гэмтэж бэртвэл анхан шатны тусламж үзүүлэх ямар ч бэлтгэлгүй, эмчгүй цанын бааз ажиллуулж байгаа хүмүүст хариуцлага хүлээлгэх, хяналт тавих газар байна уу. Тэнд ажиллаж байсан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын эх сурвалжийн хэлж буйгаар Хандгайтад ингэж цанын бааз ажиллуулах ямар ч зөвшөөрөл байхгүй аж. Мөн энэ байдлаа таслан зогсоох, чарга худалдахгүй байхыг удаа дараа сануулсан ч өдийг хүртэл хүлээж авахгүй байсаар ирсэн гэж байв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Haramsmaar (76.16.174.6)
    Huurhii ter hunii uil bj de.Um mani badmi hum.Ter huuhduud ch huurhii duu yana da
    2015 оны 01 сарын 06 | Хариулах
  • ro (202.126.89.211)
    uneheer haramsaltai ym boljee heleh ug alag daa
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • shine (202.126.89.211)
    sanal neg baina
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • b (202.126.89.211)
    ystoi do mongoliin tsagdaa nar muusain hujaa nariig barij chadahgui baijij hoyr gemgui jaahan huuhdiig bariad baihdaa yhaw de
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • ЦАГААН САР (122.201.21.4)
    БОЛЬЁ ОО
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (112.72.13.243)
    Харамсалтай юм болжээ..... Тэр хvvхдvvдэд ямар буруу байхав дээ бусдын л адил цэнгэлдэхээр очоо биз ямар албаар дайрсан биш ийм хариуцлаггvй байсан тэр Хандгайт гэдэг газар л хариуцлага хvлээлгэх хэрэгтэй. Зохицуулалт муутай газар ш тээ арай дэндvv юмаа!!!!!!!!!
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • зочин (182.160.43.140)
    талийгаачийг үхэлд хүргэсэн гэх насанд хүрээгүй хоёр хүүхдийг цагдаа нар гавлан авч явсан юм. ... энэ чинь одоо юу вэ... бөөсөнд хутга гэдэг шиг зүйл болж байна уу... арай ч дээ.... монголчуудаа.... цагдаа зодсон х у ж а а нарыг барьж гавлаж чадахгүй байсан мөртлөө санаандгүй болгоомжгүйгээр хэрэг үйлдсэн хоер нялх хүүхдийг гавладаг яасан хог шаарнууд вэ...
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
    • зочин
      яаг үнэн
      2015 оны 01 сарын 05
    • bas
      uneheer tiim shuu hog shaarnuud
      2015 оны 01 сарын 05
  • Зочин (202.21.112.2)
    тэр 2 хүүхдийг гавлаад байхдаа яахав дээ муухай юм
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • Т (27.123.214.113)
    Тийм ээ тэр хуухдуудэд ямар буруу бхав дээ ийм зуйл болсон нь унэхээр харамсалтай. Анхан шатны тусламж узуулэх эмчтэй бж уйл ажиллагаа явуулах хэрэгтэй шдээ
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • бИЙ (202.131.238.2)
    Хандгайтад замаар дээш өгсөх тусгай зурвас гаргах гүй бол доошоо гулгаж буй хүмүүс дээш яваж буй хүмүүс хүлидоод байна. Иймд яг замын хөдөлгөөн шөг бол эсрэг урсгал сөрж дээш алхахгүй болно шүү дээ Тэр 2 хүүхэдэд ятар юмны буруу байх вэ дээ.
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
    • Зочин
      хүүхдүүдэд ямар буруу байхв дээ гэхдээ тэгдэг дүрэм журамтай л юм байх даа
      2015 оны 01 сарын 05