Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өнөөдөр Г.Алтанхүүд холбогдох хэргийг хэлэлцэнэ. Уг шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр товлогдсон байсан ч хохирогчийн өмгөөлөгч "Шүүх хуралд дүгнэлт гаргасан шинжээчийг заавал оролцуулах" хүсэлт гаргасныг хүлээн авч шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулаад байсан юм.
Дашрамд дуулгахад, дүүргийн прокурор "Прокуророос шинжээчийн дүгнэлтийг нягталж үзээд Г.Алтанхүүгийн буруутай үйлдлийн улмаас талийгаачийн амь нас хохирсон гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлээд байна" гэж мэдээлж байсан билээ.
Г.Алтанхүүд Эрүүгийн хуулийн 91.1 буюу “Хүнийг санаатай алсан”, 98.1-д заасан “Бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд буй.