МҮОНРТ-ийн 100 ажилтаныг цомхотгох уу?

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл энэ сарын 2-нд  хуралдаж, тус байгууллагын Ерөнхий захирал М.Наранбаатарыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан билээ.

М.Наранбаатар өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгч, үүний дагуу хэлэлцэн ийнхүү шийдвэр гаргасан аж.

Тэгвэл өнөөдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл дахин хуралдан  дээрх шийдвэрээ баталгаажуулж, шинэ Ерөнхий захирлыг томилох асуудлыг хэлэлцэх юм байна. Одоогоор дараагийн даргад МҮОНТ-ийн захирал асан Д.Энхтуяа болон АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нарын нэр яригдаж байгаа ажээ.

Түүнчлэн  Үндэсний зөвлөлөөс МҮОНРТ-ийн 700 албан хаагчаас 100-г нь цомхотгох шийдвэр гаргасан гэх мэдээлэл байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.