Н.Төгсцогт мэргэжлийн боксийг сонголоо

Тив, дэлхийн олон тэмцээнд эх орныхоо нэрийг мандуулсан МУГТ Н.Төгсцогтыг мэргэжлийн бокст орох нь гэсэн мэдээлэл үе, үе гарах болсон. Тэрээр өнгөрсөн хавар нэг сар АНУ-д амьдарч мэргэжлийн боксын спорттой танилцаж, судлаад ирсэн.  

Өнгөрсөн хугацаанд энэ талаар ямар нэгэн хариулт өгөөгүй ч “Мэргэжлийн бокс миний мөрөөдөл. Цаашдаа мэргэжлийн рингэнд тоглоно гэж боддог. Наана нь Олимпийн аварга болох зорилтыг өөртөө тавьсан” хэмээн ярилцлагадаа дурдаж байсан юм. Мөн АНУ-ын хоёр ч компани, мэргэжлийн боксын менежерүүд санал тавьсан талаар ярьсан билээ.

Тэгвэл өчигдөр Монголын боксын шилдэг тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн бокст орж буйгаа олон нийтэд мэдэгдлээ. Тэрээр “Фэйсбүүк” хуудсандаа мэргэжлийн бокст орсон үнэмлэхний зургаа оруулсан байна. Н.Төгсцогт өнгөрсөн намар БНСУ-ын Инчон хотод болсон Азийн наадамд медаль хүртэх зорилготой очсон. Гэтэл шөвгийн наймд зохион байгуулагч орны тамирчин шүүгчийн тусламжтай манай тамирчинг хожсон. Энэхүү үйлдэлд нь дургүйцсэн Н.Төгсцогт сонирхогчийн боксыг орхиж, мэргэжлийн тамирчин болно гэдгээ мэдэгдээд байсан юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.