Жүдо бөхийн УАШТ энэ сарын 9-нд эхэлнэ

Шинэ оны анхны улсын аварга шалгаруулах тэмцээн жүдогийнх байх нь ээ. Тодруулбал, жүдо бөхийн УАШТ энэ сарын 9-11-ний хооронд “Буянт-Ухаа” спортын ордонд болох гэж байна.

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн улсын аварга 1978 оноос хойш ийнхүү 38 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа аж.Харин эмэгтэйчүүдийн хувьд 1993 оноос хойшхи 23 дахь улсын аварга юм байна.

Улсын аваргад түрүүлсэн тамирчин энэ онд эх орноо төлөөлөн тив, дэлхийн олон тэмцээнд өрсөлдөх эрхээ авах юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.