Нью Кастлын босс Алан Пардю багаа орхиж, Кристал Паласын менежерээр ажиллахаар боллоо. Кристал Палас клуб шинэ жилийн өмнө дасгалжуулагч Нейл Варнокийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан. Улмаар түүний оронд Алан Пардюг авах сонирхолтой байна гэх мэдээлэл гарч байсан нь ийнхүү батлагдаж байна. 53 настай мэргэжилтэн Алан Пардю өнгөрсөн хугацаанд Нью Кастлын менежерээр ажиллахдаа фэнүүд болон мэргэжилтнүүдийн багагүй дайралтад өртөж байсан ч улирлыг амжилттай өндөрлүүлсээр байсан. Одоогоор Нью Кастл клуб лигийн аравдугаар байранд яваа юм. Харин Кристал Палас 18 дугаар байр буюу доод лиг рүү унах бүсэд жагсаж байгаа.