УБЕГ иргэний бүртгэлийн үйлчилгээг цахимжуулахтай холбоотойгоор шинээр төрсөн хүүхдийг бүртгүүлэх хүсэлтийг цахимаар хүлээн авах үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Эцэг эх нь өөрийн биеэр бүртгэлийн байгууллагад биечлэн ирэх боломжгүй болхүсэлт болон хүүхэд төрснийг нотлох баримт бичгийг тус газарт цахимаар илгээх аж. Харин улсын бүртгэгч баримт бичгийг шалган, хүүхдийн төрснийг бүртгэж, иргэнд гэрчилгээг шуудангаар хүргүүлэх юм.
Энэхүү үйлчилгээ нэвтрүүлснээролон төрлийн ач холбогдлыг бий болгоно гэж үзэж байна. Тухайлбал Гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаа Монгол Улсын иргэн шинэ төрсөн хүүхдээтухайн улсаддахь Дипломат төлөөлөгчийн болон Консулын газарт биечлэн очиж бүртгүүлэх, боломжгүй бол тус байгууллагын цахим хуудсанд хандан бүртгүүлэх хүсэлтээ гаргаж болох юм.
Ингэснээр Монгол Улсын иргэн тус улсын нутаг дэвсгэр дээр төрснөөс үл хамааран төрсний бүртгэлд хамрагдах тэгш эрхийг хангана гэсэн үг ажээ.