Дакар ралли эхэллээ

Авто уралдааны алдарт “Дакар Ралли”-гийн энэ жилийн тэмцээн эхэллээ. 1979 онд анхны уралдаан болоход суудлын автомашин болон мотоциклийн төрөлд Францын тамирчид түрүүлж байсан. Харин өнгөрсөн 2014 онд суудлын автомашины төрөлд Франц, Испани, мотоциклийн төрөлд Испани, хүнд даацын автомашины төрөлд ОХУ, дөрвөн дугуйт мотоциклийн төрөлд Чилийн тамирчин тус тус аварга болсон.

Харин 2015 оны уралдааны хувьд Мотоцикл, автомашинууд өнөөдөр үүрээр замдаа гарцгаасан бөгөөд нэгдүгээр сарын 17-нд өндөрлөх уг уралдаанд Монголын баг тамирчид ч амжилт гаргана хэмээн оролцож байна. 35 жилийн түүхт уралдаанд монголыг төлөөлөн 431 дугаартай автомашины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж, 355 дугаартай автомашины чиглүүлэгчээр Д.Жаргалсайхан, 413 дугаартай автомашины чиглүүлэгчээр Ө.Бямбацогт, мотоциклийн төрөлд Д.Болдбаатар 83, Ч.Анар 117 дугаартайгаар оролцож буй юм.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.