Өнөөдөр МҮОНРТ-ын Үндэсний зөвлөл 13:00 цагт хуралдаж дөнгөж сая өндөрлөсөн байна. Тус хурлаар МҮОНРТ-ын Ерөнхий захирал М.Наранбаатарыг үүрэгт ажлаас нь хөөх эсвэл ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлийг өөрөөр нь гаргуулах гэсэн хоёр хувилбар дээр Үндэсний зөвлөлийн гишүүд нийлээдгүй санал зөрөлдсөн сурагтай байна.
Ингээд МҮОНРТ-ын ерөнхий захирал М.Наранбаатараар “Ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл”-ийг гаргуулж үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Мөн МҮОНРТ-ын 700 албан хаагчаас 100 хүнийг нь цомхтгох шийдвэр гаргажээ.
МҮОНРТ-ын Үндэсний зөвлөл ирэх даваа гаригт дахин хуралдаж дээрх хоёр шийдвэрээ баталгаажуулж, МҮОНРТ-ын Ерөнхий захиралыг шинээр томилохоор болсон байна.
Сэтгэгдэл (3)