Амралтын өдрүүдийн үзвэрийн хуваарь

Шинэ жилийн баярыг тохиолдуулан, дараалсан амралтын өдрүүдийг хэрхэн өнгөрүүлэх талаар төлөвлөсөн үү. Гэр бүл, найз нөхдөөрөө үзвэр үйлчилгээ үзэн цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх сонголтыг санал болгон энэ сарын 4-ний өдрийг хүртэлх үзвэр, үйлчилгээний зарим мэдээллийг хүргэж байна.

Тэнгис кино театрт /Утас: 313105/: Кадингтон, Танхай тээгч, Музейд өнгөрүүлсэн шөнө, Омарын эрэлд, Мухар гудамж, Код, Хоббит

Өргөө кино театрын I,II салбарт /Утас: 77117711/: Кадингтон, Танхай тээгч, Музейд өнгөрүүлсэн шөнө, Хоббит, Exodux 

Соёмбо кино театрт /Утас: 70188080/: Танхай тээгч зэрэг кинонууд өдөр бүр цагийн хуваарийн дагуу гарах бөгөөд холбогдох утасны дагуу урьдчилан захилга хийгээд киногоо үзээрэй.

Дуурь бүжгийн эрдмийн театрт /Утас: 70110389/: Нэгдүгээр сарын 03- ны 17.00 цагт Ж.Верди “Риголетто” дуурь, 04-ний 17.00 цагт Х.Билэгжаргалын  “Ламбугайн нулимс” дуурь  тус тус тоглогдоно. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • alima (202.179.28.4)
    70110389 ruu zalgaj oiriin uzveriin talaar lavlah gesen holbogdohgui um, online-aas oiriin uzveriin medeelel oldohgui um
    2015 оны 10 сарын 18 | Хариулах