Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Цодгор хүү-2015” өсвөр үеийнхний аварга шалгаруулах шатрын тэмцээнийг энэ сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Тус тэмцээнийг нийслэлийн биеийн тамир, спортын газар, Монгол туургатны “Урамтай шатар” холбоод хамтран зохион байгуулна.
Тэмцээн хөвгүүд, охидын тав, долоо, ес, 11 хүртэлх насны ангилалаар явагдана. Ингэхдээ Швейцарь системээр 7-9 өрөг тоглох юм. Ингээд тэмцээний ангилал тус бүрийн эхний найман тамирчин “Цодгор хүү-2015” улсын аварга шалгаруулах тэмцээний финалд оролцох эрхтэй болно.