Алтан сарнайн эзэд тодорлоо

Жил бүрийн  арванхоёрдугаар сарын 31-ний үдэш болдог “Алтан сарнай” наадам энэ жил 14 дэх удаагаа болж, шилдгүүдийг тодрууллаа.

Энэ жилийн "Алтан сарнай"-н эзнээр дараах  эрхмүүд тодорсон байна.
 
Шинжлэх ухааны салбарын оны онцлох хүн: З.Түмэн-Өлзий /Монгол Улсын Соёлын гавьят зүтгэлтэн, шилдэг зохион бүтээгч/ 

Соёл урлагийн салбарын оны онцлох хүн: Н.Жигжидорж /Монгол Улсын Морин хуурын чуулгын концертмейстер, гоцлол хөгжимчин/

Спортын салбарын оны онцлох хүн: С.Цэрэнчимэд /МУГТ/

Нийгэм, улс төрийн салбарын оны онцлох хүн: Ж.Мөнхбат /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/

Хүмүүнлэгийн салбарын оны онцлох хүн: Л.Ажиа Гэгээн

Бизнесийн салбарын оны онцлох хүн: Д. Наранбаатар /“Говь” ХК-ийн Тэргүүн дэд захирал/
 
Дэлхийн монгол хүн: Г.Баатархүү /“Шонхор” циркийн захирал/

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (112.72.13.156)
    Hiigem uls turiin salbariin ontsloh huneer todorsond bayar hurgie.Monhbat dargad
    2015 оны 01 сарын 04 | Хариулах