Оюутны спортын шилдгүүд тодорлоо

Монголын Оюутны Спортын Холбоо сүүлийн 20 гаруй жил шилдгээ тодруулж иржээ. Тэд 2014 оны шилдэг оюутан тамирчин буюу 21 дэх удаагийн шилдэг оюутан тамирчид, дасгалжуулагчийг шалгаруулах ёслолыг Спортын төв ордонд зохион байгуулсан байна. Шилдэг оюутан тамирчдаар чөлөөт бөхийн Т.Түвшинтулга, шатрын Б.Мөнгөнтуул, буудлагын Т.Баярцэцэг, боксын Н.Ариунболд, модон бөмбөгийн Э.Энхтүвшин нар тодорсон байна. Харин шилдэг дасгалжуулагчаар Үндэсний БТДС-ийн багш Ц.Баярсайхан шалгарчээ. 

Монголын оюутан тамирчид 2014 онд дэлхийн оюутны аварга шалгаруулах (оюутны ДАШТ) таэквондо, гольф, байт харваа, чөлөөт бөх, шатар, бокс, буудлага, модон бөмбөг, тэшүүрийн есөн төрлийн тэмцээнүүдэд баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулж нэг алт, гурван мөнгө, 13 хүрэл медаль нийтдээ 17 медаль хүртэн өндөр амжилт гаргав. Үүнээс чөлөөт бөх нэг алт, хоёр мөнгө, бокс нэг мөнгө, таван хүрэл, буудлага нэг мөнгө, дөрвөн хүрэл, шатар нэг мөнгө, модон бөмбөг хоёр хүрэл медаль хүртсэн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.