Венийн вальс

Венийн вальс гэж бол вальсийн ууган хэлбэр юм. Энэ бол хосууд хоорондоо тэврэлдэж, түгжсэн буюу, вальсийн байрлалаар бүжиглэсэн анхны бүжиг мөн. Английн сонгодог, бөгөөд удаан вальсийг минутанд 90 цохилтонд бүжиглэдэг бол, Венийн вальсийг минутанд 180 цохилтонд бүжиглэнэ. Мөн эргэлтийнхээ налуугийн хэмээр Английн вальсаас ялгаатай. Гэвч өнөөдөр Герман, Австри, Скандинавын орнууд, Францад вальсийг хурдан хэмнэлтэй Венийн вальсаар л төсөөлөх болжээ. Венийн вальсийг эмэгтэй нь эрэгтэйнхээ баруун, юм уу зүүн тал руу сөөлжилж эргэж бүжиглэдэг. Жинхэнэ Венийн вальс нь зөвхөн эргэлдэх болон, гишгэлтээ өөрчлөх хөдөлгөөнүүдээс л бүрддэг. Хажуу тал руугаа налах, гаран доор эргэлдэх зэрэг нэмэлт хөдөлгөөнийг Венийн жил бүрийн бүжгийн цэнгүүн дээр хийдэггүй. Венийн вальс нь хэзээд улс төрийн болон олон нийтийн оюун санааны илэрхийлэл болсоор иржээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.