Нийслэлийн агаар ”их” бохирдолтой байна

Нийслэлд томуу, томуу төст өвчний дэгдэлт 1,4 хувиар буурчээ

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 68771 хүн хамрагдсанаас 6749 тохиолдол (9.8 хувь) томуу, томуу төст өвчтэйгэж оношлогджээ. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 1.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийслэлийн агаар "их" бохирдолтой байна

12 дугаар сарын 23-29-ний хооронд Улаанбаатар хотын гэр хороолол төвлөрсөн орчимд агаарын бохирдол “их”, “маш их” байгаа бол, бусад хэсгээр ”дунд зэргийн” болон “их бохирдолтой” байна.

ДЭЛХИЙ ДАХИНД:

Эбола вируст халдвараар 20 гаруй мянган хүн өвчилжээ

Нэгтгэсэн мэдээгээр 12 дугаар сарын 24-ний байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар 19560 хүн өвчилж, 7637(39%) хүн нас барсан байна. Нийт 666 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 56% (366) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгджээ.12 дугаар сарын 30-ны байдлаар эрчимтэй тархалттай орнууд (Либери, Гвиней, Сьерра-Леон)-д 111 шинэ тохиолдол, 37 нас баралтаар нэмэгдэж, 12 сарын 30-ны байдлаар 20192 хүн өвчилж, 7879 хүн нас баржээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.