Алтан сарнайн эзэд тодорно

Жил бүрийн шинэ жилийн үдэш зохион байгуулдаг “Алтан сарнай” наадам уламжлал ёсоор өнөөдөр Улаанбаатар зочид буудалд болно. МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /хуучнаар МАСЗХ/ 2000 онд анх "АЛТАН САРНАЙ" наадмыг зохион байгуулж байсан.

Энэ жил :

Шинжлэх ухааны салбарын оны онцлох хүн

Соёл урлагийн салбарын оны онцлох хүн

Спортын салбарын оны онцлох хүн

Нийгэм, улс төрийн салбарын оны онцлох хүн

Хүмүүнлэгийн салбарын оны онцлох хүн

Бизнесийн салбарын оны онцлох хүн

Дэлхийн монгол хүн гэсэн долоон номинацид шилдгүүд тодрох юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.