Нойер, Серена Уильямс нарыг оны шилдгээр нэрлэв

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо 2014 оны шилдэг тамирчдыг нэрлэжээ. Санал асуулгад дэлхийн 91 орны сэтгүүлч оролцсон байна. “Бавари” багийн хаалгач Мануэль Нойер эрэгтэйчүүдээс шилдгээр тодорсон бол эмэгтэйчүүдээс тэргүүн байранд талбайн теннисчин Серена Уильямс оржээ. Харин шилдэг багаар Германы хөлбөмбөгийн шигшээ баг тодорсон аж. 


Эрэгтэйчүүд

1. Мануэль Нойер (хөлбөмбөг, Герман) – 601 санал (14,84%)
2. Рожер Федерер (теннис, Швейцарь) – 537 (13,26%)
3. Криштиану Роналду (хөлбөмбөг, Португал) – 518 (12,79%)

 


Эмэгтэйчүүд

1. Серена Уильямс (теннис, АНУ) – 843 (21,43%)
2. Дарья Домрачева (биатлон, Беларус) – 483 (12,28%)
3. Марит Бьорген (цана, Норвеги) – 473 (12,03%)

Шилдэг баг
1. Германы хөлбөмбөгийн шигшээ баг – 1562 (39,36%)
2. «Реал» Мадрид (хөлбөмбөг) – 489 (12,55%)
3. Швейцарийн теннисний шигшээ баг – 310 (7,81%)

Хэвлэл мэдээллийнхний ажиллах боломжийг хамгийн сайн бэлдсэн
1. Бразилийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн – 757 (23,43%)
2. Сочи-2014 – 626 (19,37%)
3. Уимблдон – 438 (13,56%) 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.