Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан генерал П.Даш өнгөрсөн баасан гаригт хорихоос суллагджээ. Тэрбээр ялаа эдэлж дууссан гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Түүнийг ОБЕГ-ын даргаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн улсын нөөцөөс их хэмжээний мөнгө завшсан хэмээн гурван шатны шүүхээс буруутгаж, 3.6 жилийн хорих ял оноосон. Генерал П.Даш нь 409 дүгээр ангид худгийн сахиулаар ажиллаж байсан билээ.
Шүүхээс түүний таван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хураах, улсад учруулсан 600 гаруй сая төгрөгийг тэднээс гаргуулж, ОБЕГ-т олгуулахаар болсон юм.