Хүн төрөлхтний соёлын их өв, морин хуур хөгжмийг олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, морин хуурчдын авьяасыг дэмжих зорилгоор морин хуурчдын дунд “Хөхөө Намжил” уралдаант шоу төслийг хэрэгжүүлэх гэж байна.
UBS телевизээс санаачлан зохион байгуулах уг нэвтрүүлэгт 16-аас дээш насны бүх авьяастнууд оролцож болох бөгөөд 1-4 шатаар өрсөлдөн ялагчаа тодруулах ажээ. Уралдааны нэгдүгээр байрын эзэн 10 сая төгрөг, хоёрдугаар байр долоон сая төгрөг, гуравдугаар байрын эзэн таван сая төгрөгийн шагналтай юм байна.
Уралдааны бүртгэл ирэх сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд хилийн чанадад амьдарч байгаа монголчууд болон олон улсын авьяастнуудад ч нээлттэй гэнэ