Г. Сарангэрэл магадланд хамрагдаж чадсангүй

Хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгагдан шүүхээс 1.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Г.Сарангэрэл өдгөө ШШГЕГ-ын харьяа хорих эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хоригдож байна. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 2-3-нд шилжих шөнө гурван найз охины хамт хар тамхи хэрэглэж байгаад баригдсан юм. Тиймээс гурван шатны шүүхээс түүнд 1.6 жилийн хорих ял оноосон. Тэгвэл эдлэх ёстой ялынхаа 9 сарыг эдлээд буй Г.Сарангэрэл магадланд хамрагдахаар холбогдох бичиг баримтаа эмэгтэйчүүдийн хорих ангийн удирдлагуудад гаргасан байна. Гэвч тус ангийн удирдлагууд хүсэлтийг хүлээн авсангүй. Учир нь Г.Сарангэрэлийг эмэгтэйчүүдийн хорих ангид ирээд зургаан сар ч болоогүй гэж үзэж байгаа юм байна. Тиймээс Г.Сарангэрэл ирэх оны нэгдүгээр сарын 25-нд дахин магадланд хамрагдах хүсэлтээ хүргүүлэхээр болжээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.