Ахуйн чанартай галын дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Цаг агаар эрс хүйтэрч, халаалт галлагаа эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, гэрийн цахилгаан шугамын ачааллыг хэтрүүлэх, пийшин, зуухны буруу галлагаа зэргээс шалтгаалан ахуйн гал түймрийн дуудлага эрс ихсэх хандлагатай байгааг ОБЕГ-аас анхаарууллаа. Иймд иргэд галын аюулгүйн дүрэм зааврыг сахиж биелүүлж, тамхи шүдэнзийнхээ галыг бүрэн гүйцэд унтраан галтай үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, гэрийн цахилгаан шугамын ачааллыг хэтрүүлж хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг харж хандах, асрах хүнгүй орхихгүй байж болзошгүй эрсдлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг давхар сэрэмжлүүлж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.