Баярын ширээгээ чимэх, хийхэд хамгийн хялбар салатнууд

1. Улаан лооль, тоорын салат
Улаан лооль болон тоороо зурагт үзүүлсний дагуу зүсээд улаан сонгиноор чимэглэнэ. Амтлахдаа цуу, оливын тос, давс, элсэн чихэр, перец зэргийг өөрийн хүслээр хийж болно.

2. Навчит салат
Салатны навч эсвэл чанасан байцааг аяганы оронд хэрэглээрэй. Навчин дээрээ өндөг, тахианы чанасан мах, эрдэнэ шиш зэрэг өөрийн хүссэн орцоо майонезаар зуураад тавьчих.

3. Туна салат
Зурагт үзүүлсний дагуу өндөг, сармисны иш, туна загас болон улаан лоолио хэрчээд салатны навч, олив, бяслагаа нэмж хутгана. Таваглахын өмнө оливын тос эсвэл салатны зориулалтын соусаар амтлаарай. Мөн давс, перец хийнэ.

4. Гүзээлзгэний салат
Зүссэн гүзээлзгэнэ, бууцай, хан боргоцой, өргөст хэмх бага зэрэг бяслагийг хооронд нь холиод дангаар нь болон иогурттай холиод бэлдээрэй.

5. Хушгатай салат
Хушга, жүрж, салатны навч, хатаасан цангис жимс, бууцайг хооронд нь холиод л нэг төрлийн салат бэлэн.

6. Навчны ороомог
Эрдэнэшиш, шош, олив, өргөст хэмх, улаан лооль, самар, чанасан лууван, төмс, чинжүү, гүзээлзгэнэ зэргийг ижилхэн шоо дөрвөлжин хэрчээд салатны навчинд ороож таваглана. Энэ салатанд хүүхдүүд их дуртай байдаг.

 

7. Шорлог
Хүнсний дэлгүүрүүдээр зарагддаг савхан моднууд аваад хүссэн хүнсний ногоо, жимсээ савханд зоож тавина. Хажууд нь иогурт, майонез болон өөр хүссэн төрлийн соусаа таваглаад тавиарай.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.