Зохиолч Б.Шүүдэрцэцэг шинэ жилийн бэлгээ задаллаа

Зохиолч Б.Шүүдэрцэцэг шинэ жилийн бэлгээ задаллаа. Тэрбээр “Цасан ширхэг” хэмээх дөрөв дэх сонсдог номоо уншигч таны гарт хүргэж байна. Номд “Эх дагины нууц”, “Ах”, “Өрөөсөн бойтогны дууль”, “Цасан ширхэг”, “Эмээ бид хоёрын зун” гэсэн таван өгүүллэг багтжээ.  Эдгээр бүтээлийг гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, Г.Равдан, Б.Даваа зэрэг өгүүлэхүйн урлагийн мастерууд уншиж толилуулсан юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.