Монгол Улсын Засгийн газар энэ жил 65 удаа хуралджээ. Оны хамгийн сүүлийн буюу 66 дахь хуралдааныг Шийдлийн Засгийн тэргүүн Ч.Сайханбилэг удирдах юм. Шийдлийн Засгийн газрыг байгуулсны дараахан Ч.Сайханбилэг долоо хоног бүрийн даваа гаригт хуралдахаар болсон. Тэгвэл ирэх даваа гаригийг албан ёсны амралтын өдөр болгосонтой холбоотойгоор мягмар гаригт буюу энэ сарын 30-нд хуралдах товоо гаргажээ. Тус хуралдаанаар Боомтын нэгдсэн захиргаа болон боомтын захиргааны талаар авах арга хэмжээний тухай, Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгийн албан татварын тухай, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн тухай зэрэг нийт 12 асуудлыг хэлэлцэх юм байна.