БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 27-32 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хэрлэн, Онон, Улз голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө хотын төв орчмоор 22-24 хэм, бусад хэсгээр 29-31 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.