Челси 2 оноо алдлаа

Английн премьер лигийн 19 дүгээр тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо.  Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Челси” клуб тэргүүлэгчдийн эгнээнд яваа “Саутгэмптон” клубын талбайд зочилж, 1:1-ээр тэнцсэнээр хоёр оноо алдлаа.  Ингэснээр “Челси” 46 оноотой болсон бол “Саутгэмптон” 33 оноотой болж, дөрөвдүгээр байртаа хэвээр үлдэж чадлаа. 

Тоглолтын 17 дахь минутад Мане гоолдож, талбайн эзэд тэргүүллийг гартаа авсан. Гэвч 45 дахь минутад Азар гоолдож, тэнцүүлсэн юм. Гэвч хоёрдугаар үед аль аль баг нь гоолдож чадалгүй байсаар үндсэн цаг өндөрлөсөн. Тоглолтын дараа “Челси”-гийн дасгалжуулагч Моуриньо  “Хэвлэл мэдээлэл, тайлбарлагчид, бусад менежерүүд гээд бүгд л шүүгч нар дарамт учруулж байна. 

Челсигийн эсрэг кампанит ажил явагдаад байна. Яагаад ийм кампанит ажил явагдаад байгааг би мэдэхгүй. Тийм том пеналтыг өгөөгүйд би гайхаж байна. Тоглолтуудын дараа дасгалжуулагчид Челсигийн тоглогчид худлаа унаж байна гэж хэлж байна. Одоо би шүүгч дээр очиж, шинэ жилийн мэнд хүргэж, түүнийг ичээх болно" хэмээн ярьжээ.  

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.