Хацү башёгийн банцүкэг зарлалаа

Арлын орны сүмогийн холбоо нэгдүгээр сарын Хацү башёгийн банцүкэг зарлалаа.  

Энэ удаа чансаанд төдийлэн өөрчлөлт ороогүй ажээ. Зүүн жигүүрийг ёкозуна Хакүхо, барууныг нь Какүрюү нар манлайлна.

Харин 70 дахь ёкозуна Харүмафүжи зүүний дагавар манлайд тэгээд, озэки Кисэносато, Котошёгикү, Гоэйдо, сэкивакэ Аоияма, Ичиножё нар өмнөх башёд бичигдсэн байрандаа байна.

Гэхдээ озэки Котошёгикү, Гоэйдо нар кадобанд орсон бөгөөд тавиас дээш хувийн амжилт үзүүлж чадахгүй бол цолоо алдах юм. Такаясү, Точиозан нар комүсүби цол хүртжээ.

Манай бөхчүүдээс Такаруфүжи маэгаширагийн хоёрт эрэмбэлэгджээ. Кекүтэнхо Н.Цэвэгням, Токитэнкү А.Хүчитбаатар, Кагамио Б.Нанжид нар  болон Саданофүжи,  Тосаютака нар дээд зиндаанд эргэн ирж барилдахаар болжээ.

Хацү башё Токиогийн “Кокүгикан” спортын ордонд ирэх сарын 11-25-ны өдрүүдэд үргэлжилнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.