Ипотекийн зээл ирэх онд үргэлжилнэ

Найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилтийг зогсоох уу, үгүй юү гэх асуулт олон нийтийн анхаарлыг татаж байна.

Албаны хүмүүсээс энэ талаар лавлахад зээл ирэх онд ч үргэлжилнэ гэлээ. Ипотекийн корпораци тусгай зориулалтын гурван компани байгуулж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 878 тэрбум төгрөгийн зээлийг багцалж үнэт цаас гаргажээ.

Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн нийт үлдэгдэл хоёр их наяд төгрөг давснаас 44 орчим хувийг нь багцлан үнэт цаас гаргасан нь энэ аж. Бондын төлбөрийг улирал бүр төлөх хуваарийн дагуу 38.2 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 17.8 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдад эргэн төлсөн байна.

Түүнчлэн дөрөв дэх ээлжийн бонд гаргах хүсэлтээ санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлжээ. Ингэснээр жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийн санхүүжилт тасралтгүй үргэлжлэх боломжтой болж байгаа аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.229.120.168)
    Монгол улс хэдэн хүн амтай билээ, цалин орлого, зарлага хэд билээ. Уб хотод хэдэн хүн байр авах насны билээ, хэд нь гэр хороололд билээ, 8 ийн зээлд орж биеэ шаналгаж байхаар баячууд нь аваад дуусаг бүү байрны зээлд ор зүгээр л хажуу чимээ сонсогддог амбаар гэсэн үг. Хотын бүх хүнийг хөдөөнийх гэж А зэрэглэл гэж хуурч 20 жил боллоо. Гэр хороололдоо хаус барьж А зэрэглэлдээ амьдарцгаа. Онолгүй нам, төсөл, улс төрч, хотын хөгжил, дүүргүүд, барилгууд бүгд сохор, практик муутай хазгарууд
    2015 оны 12 сарын 29 | Хариулах