
Өвлийн улиралд манайхан халаадаг гудас их хэрэглэдэг билээ. Дулаахан бөгөөд цахилгааны хэмнэлттэй халдаг гудсыг буруу ашигласнаас болж түлэгдэх, шатах тохиолдол цөөнгүй гардаг байна. Гудасныхаа хөл доорх хэсгийг нугалж хэрэглэж байсан иргэний хөнжилд гал авалцан шатсан хэрэг гарчээ.
Халдаг гудсыг хэрэглэх зааварт, эвхэж, нугалсан үедээ цахилгаанд залгаж болохгүй гэж заасан байдаг аж. Гэвч иргэд энэхүү зааврыг дагаж мөрдөхгүйгээс болж ахуйн орчинд гал гарах явдал байгаа тул гудсаа зааврын дагуу, бүтэн дэлгэж хэрэглэхийг сануулсан байна.