Өнөөдрөөс эхлэн цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ой, шинэ жилийн баярыг тохиолдуулан цагдаагийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар болжээ. 
Өнөөдөр буюу энэ сарын 29-нөөс нэгдүгээр сарын 1-нийг дуустал баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Баярын өдрүүдэд ялангуяа хулгай, дээрэм, танхай, зам тээврийн ослын тоо өсдөг аж. Ингэхдээ Сүхбаатарын талбай, Их тойруу, III, IV хороолол, Сансар худалдааны төвийн орчимд цагдаагийн хүчийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаагаа ЦЕГ-ынхан онцолжээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.