Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар сэжигтэн З.Ёндонд холбогдох хэргийг энэ долоо хоногт хянан хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ.
З.Ёндон нь 2014 оны тавдугаар сарын 15-ны 07 цаг 30 минутын үед “10-08” ОРА улсын дугаартай “Бонго пронтер” маркийн ачааны автомашинд 10 сартай болон таван настай хоёр хүүхдээ суулгаж явсан гэдэг. Тэрээр машины кабин руу бензин цацаж онц харгис хэрцгий аргаар хүүхдүүддээ галдан шатааж амь насыг нь хохироосон гэх хэргээр ийнхүү ял сонссон юм.
Мөн 2014 оны 5 дугаар сарын 14-ний орой 23 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон сумын нэгдүгээр багийн нутаг “Хөшөөт” гэх газар гэрийнхээ гадаа эхнэр А-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан аж.
Сэтгэгдэл (2)