Таван хүн тутамын 4 нь стресстэй байдаг гэнэ

Ардчилсан гэх тодотголтой улс оронд сүүлийн жилүүдэд нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрчихээд байгаа юм. Тэр дундаа нийслэлд ажиллаж амьдардаг иргэд утаа, замын түгжрэл, ажлын байрны тохь тухгүй байдал, авч байгаа цалин зэргээсээ болж байнга стресст орж байдаг гэдгийг судалгаагаар тогтоожээ. 
Тодруулбал, Таван хүн тутмын дөрөв нь стресс болон түүнээс дагалдах сэтгэлзүйн бухимдалтай байдаг гэсэн судалгааг Сэтгэл судлалын төвөөс гаргажээ. Харин иргэд нь стрест хамгийн их өртдөг улс орнуудын жагсаалтад манай улс эхний дөрвийн нэг болдог юм байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгааны жагсаалтын нэгд Нигер, хоёрдугаарт Өмнөд Африк, гуравт Эл Салвадор улс ордог бол жагсаалтын дөрөвдүгээрт Монгол Улс багтсан байна. 
Түүнчлэн стрессээс үүдэлтэй өвчин болох таргалалт манай улсын хувьд толгойн өвчин болоод байгаа бөгөөд энэ талаар төрөөс анхаарч, нийгмийн даатгалаар үйлчилгээ авдаг өвчний жагсаалтад таргалалтыг оруулах цаг нь болсон гэдгийг харуулсан судалгаа ч байдаг аж. 

Ойролцоо бүс нутагтаа нь харьцуулсан судалгаанд хамгийн өндөр буюу таргалалт нь нийт хүн амын 61 хувьд нь байдаг хэмээжээ. Харин жагсаалтын хоёрдугаарт ОХУ, БНСУ орсон бол 20 гаруй хувийн таргалалтаар Япон улс сүүлд жагссан байна. 

Голланд зэрэг улс орнууд таргалалттай тууштай тэмцэж даатгалын үйлчилгээгээр эмнэлгийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж өгчээ. Манайд ч ийм тогтолцоо хэрэгтэй гэдэг нь харагдаж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.