Засгийн газар ирэх мягмар гарагт хуралдана

Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 30-нд 10.00 цагт болно. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 

  • Боомтын нэгдсэн захиргаа болон боомтын захиргаадын талаар авах арга хэмжээний тухай 
  • С.БАЯРЦОГТ
  • Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай*
  • С.БАЯРЦОГТ
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгийн албан татварын тухай, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн тухай
  • Ж.ЭРДЭНЭБАТ
  • Аудитын тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын тухай
  • Ж.ЭРДЭНЭБАТ
  • Экспортын гэрээний төслийн тухай
  • Ж.ЭРДЭНЭБАТ
  • Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам шинэчлэн батлах эрх олгох тухай*
  • Р.ЖИГЖИД
  • Гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл сунгах тухай
  • С.ЧИНЗОРИГ
  • Гадаадаас 2015 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай  
  • С.ЧИНЗОРИГ
  • Өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах журам батлах тухай*
  • С.ЭРДЭНЭ
  • Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг ашиглалтад оруулах тухай
  • С.БАЯРЦОГТ
  • Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бэлтгэл ажлын явцын тухай
  • Р.ЖИГЖИД
  • Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2015-2016 оны гурван талт хэлэлцээр байгуулахад Засгийн газраас баримтлах зарчим, чиглэлийн тухай
  • С.ЧИНЗОРИГ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.