МАН намаас дэвшсэн төрийн нарийн бичгийн дарга нарын нэрc тодорлоо

Сэтгүүлч Н.Урантогтох

МАН-ын төрийн нарийн бичгийн дарга нар:

МАН-аас өөрийн харъяанд байгаа таван яамны Төрийн нарийн бичгийн даргыг тохирч байна. Нилээд олон хүн яригдсанаас дараах таван хүнийг тавихаар ярилцжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол 12 сарын 30 өдөр Засгийн газрын хуралдаанаар түр томилох бололтой. 

1. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад С.Магнайсүрэн (УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга асан)

2. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад Ц.Цэнгэл (УИХ-ын гишүүн асан)

3. Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад Н.Цэрэнбат (UFC группын дэд ерөнхийлөгч)

4. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад Г.Баясгалан (МАН-ын даргын зөвлөх) Эсвэл МАН-ын Хууль эрх зүйн газрын дарга Хурандаа Д.Мөрөн

5. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад Ж.Бат-Эрдэнэ (ЗТБХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан)

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.