Тамхины цэг байгуулахыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах эсэх асуудлаар УИХ-ын гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, санал солилцлоо. Энэ үеэр гишүүдийн зүгээс төсвийн хөрөнгөөс хэдэн төгрөг зацуулж тамхины цэг байгуулахыг тодруулсан юм. Үүнд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт хариулт өглөө. Тэрбээр "Дотоод орчны цэгийг тухайн байгууллага өөрсдөө хариуцна. Олон нийтийн зам талбай буюу гадаад орчинд тамхины цэг байгуулахад төсвөөс тодорхой мөнгө гаргана. Албан байгууллага, аж ахуй нэгж дотор тамхины цэг байгуулах боломжтой л гэсэн болохоос биш "байгуулах ёстой" гэж заагаагүй" гэлээ. Улмаар утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах тухай асуудлыг УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжиж хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын байнгын хороонд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.