Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дэд сайд нарыг томилох үеэрээ зарим төрийн нарийн бичгийн дарга нарыг / Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад Б.Болдбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад Ш.Булга-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад Д.Дэлгэрцогт / улираан томилсон юм.
Харин энэхүү томилгоог МАН-ынхан эсэргүүцэж, ТНБД-ыг томилсон тогтоолд гарын үсгээ зурахгүй гэдгээ мэдэгдээд байсан. Тэгвэл дээрх томилгоог баталсан чигээр нь үлдээж, үлдсэн яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг энэ сарын 30-нд томилох болно гэсэн мэдээллийн бидэнд албаны эх сурвалж өгсөн юм.
Бидэнд олдсон мэдээлэлд зарим яамдын ТНБД-д дараах хүмүүс томилогдох бололтой. Үүнд:
-Хууль зүйн яамны ТНБД-д Д.Мөрөн /МАН –аас /
-Д.Мөрөн, Зам тээврийн яамны ТНБД-д Ж.Бат-Эрдэнэ /АН-аас УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах /
-Сангийн яамны ТНБД-д С.Магнайсүрэн /МАН- аас / нарыг томилно гэсэн мэдээлэл байна.
Түүнчлэн Шадар сайдаар У.Хүрэлсүхийг томилсонтой ШӨХТГ-ын дарга О.Магнай өөрийн хүсэлтээр энэ долоо хоногт ажлаа өгсөн. Учир нь Шадар сайдын харьяанд ШӨХТГ байдаг юм. Иймд тус газрын даргаар МАН-аас Б.Цогтгэрэлийг томилохоор болсон байна.
Сэтгэгдэл (1)