УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дөнгөж сая эхэллээ. Чуулганы эхэнд төрсөн өдөр нь тохиож буй гишүүдэд баяр хүргэв. Мөн УИХ-ын дарга З.Энхболд МҮОНРТ-тэй холбоотой асуудлаар хариулт өглөө. Тэрбээр өчигдөр чуулганы хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох “Их хэцүү газар очиж байгаа гэдгээ санах хэрэгтэй. Төсөв нь 50 хувь алга болсон. Хувийн телевизийн 100 хүнтэй хийдэг ажлыг 700 хүний хүчээр хийдэг. Аймшгийн газар байгаа, архи дарс уух нь замаа алдсан. Энэ бүхнийг цэгцлэх үүргийг та бүхэн хүлээж байна. Их хурлаас томилогдож байгаа та бүхэн эргээд байнгын хороотойгоо холбоотой байгаарай. Ядаж хулгайн кино гаргахгүй байх хэрэгтэй шүү дээ, ичмээр юм” гэж хэлсэн юм. Харин МҮОНРТ өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдыг уучлалт гуйхыг шаардсан.
З.Энхболд “Архидалтын тухай миний үг МҮОНТВ-ийн захирал Наранбаатарт хамаатай юм шүү. Ажилчдад хамаагүй шүү. Би уучлалт гуйхгүй” гэлээ.
Сэтгэгдэл (16)