Өнөөдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 819 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирснээс 18649 зээлдэгчийн нийт 546.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй орон сууцны зээл рүү шилжүүлжээ. Мөн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.6 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 27707 иргэнд 1563.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.