Өчигдөр хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилсон юм. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд 700 хүний багтай ч гадны киног хулгайгаар гаргадаг, архидалт газар авсан газар гэж МҮОНТВ-ийн ажилчдын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэнд уран бүтээлчид ихээхэн дургүйцсэн бололтой. Уг асуудлыг МҮОНТВ оройн мэдээгээрээ З.Энхболдыг залруулга хийж, телевизийн хамт олноос уучлалт гуйхыг шаардаж байгаагаа мэдээлсэн байна.