Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Төрийн жинхэнэ албан хаагчдад нэг удаагийн тусламж олгох журамд өөрчлөлт оруулах санал хэлэлцүүлэхээр болжээ. Энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг журамд төрийн албан хаагч болон төрийн жинхэнэ албан хаагчдад тэтгэвэрт гарахад нь ялгавартай хандаж байсныг болиулах бөгөөд Төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанд 25-аас дээш жил ажилласан бол 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж авдаг. Тэгвэл төрийн албанд ажилладаг бүх хүн 12 сарын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал авах өөрчлөлт журамд оруулж байгаа аж. Мөн 13 дахь сарын цалинг тухайн албан хаагчийн нэг жилийн цалингийн дунджаар тооцон олгох аж.
Уг журмыг Засгийн газрын хуралдаанаар батлах юм бол 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөх гэнэ. Энэ онд тэтгэвэртээ гарах гэж байгаа иргэдийн хувьд хуучин журмын дагуу тооцон урамшуулал олгох талаар Хөдөлмөрийн сайд С.Чинбаяр хэлсэн юм. Тэрбээр уг журмыг баталснаар төсөв, хөрөнгө хэмнэх талаасаа биш төрийн албан хаагч нартаа төр тэгш боломжийг олгож байгаа хэмээн тайлбарлав.