Швейцарийн энэ оны шилдэг тамирчин нь Р.Федерер боллоо

Өнгөрч буй 2014 оны шилдэг тамирчдаа улс орнууд тодруулсаар байна. Швейцарийн энэ оны шилдэг тамирчин нь Р.Федерер боллоо. Тэрээр талбайн теннисний эрэгтэйчүүдийн АТР-гийн чансааны №2-т бичигдэж байгаа. Улсынхаа шилдэг тамирчны төлөөр Австралийн нээлттэй тэмцээний аварга С.Вавринка, уулын цаначин Д.Колонью нартай өрсөлдсөн юм.

Өдгөө 33 настай Р.Федерер энэ онд Уимболдоны “Их дуулга”-ын шигшээд шалгарч, АНУ, Австралийн нээлттэй тэмцээний хагас шигшээд үлдсэн. Мөн мэргэжлийн теннисний тэмцээнээс гадна зуны Олимпийн наадамд амжилттай оролцдог. 2008 оны Бээжингийн наадмын хосын төрөлд алтан медаль хүртсэн бол 2012 оны Лондонгийн наадмаас ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль авч байсан юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.