Байнгын хороодын дарга нарыг томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар байнгын хороодын дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж баталлаа. Ингээд Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны даргаар Ж.Энхбаяр, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Су.Батболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар А.Бакей, Төсвийн байнгын хорооны даргаар Б.Болор, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ж.Батсуурь, Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Д.Батцогт нарыг олонхийн саналаар дэмжив. Өргөдлийн байнгын хороо хуралдаж амжаагүй тул энэ удаагийн хэлэлцүүлэгт орж амжсангүй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.